images

Монголын холимог тулаанчид Азийн залуучуудын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-17


   Азийн ММА холимог тулааны холбооноос энэ сарын 26-28-ны өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулах залуучуудын тэмцээнд Монголоос долоон тамирчин, нэг дасгалжуулагчтайгаар оролцохоор болжээ. Энэ тэмцээн нь ирэх аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Манама хотод товлогдсон Азийн залуучуудын гурав дахь удаагийн наадмын өмнөх албан ёсны эрх олгох тэмцээн юм. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт энэ жил анх удаа холимог тулааны спорт багтаж байгаагаар онцлогтой. Тиймээс энэ сард ММА холбооноос зохион байгуулах тэмцээн нь манай тамирчдын хувьд Азийн залуучуудын наадмын эрх авах чухал шат билээ. Уг наадамд 14-17 насны тамирчид 21 спортын төрлөөр өрсөлдөх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.